Friday, May 13, 2011

Техникийн шинжлэх ухааны номыг ангилах арга


Англиал гэж юу вэ?
Ангиëал бол мэдлэгийг зохион байгуулах систем юм. Ангилалыг ямар ч хэлбэрээр жишээ нь ном, баримт материал, цахим бичлэг хэлбэрээр толилуулсан мэдлэгийг зохион байгуулж эмхлэхэд ашиглана.
Заалт гэдэг нь ангилалын системд ангиудыг харуулахад ашигладаг тэмдгийн систем юм. ДАА системд заалт  нь  араб тоогоор тэмдэглэгдэнэ. Заалт нь нэгэн зэрэг анги бүрийн жинхэнэ утга ба бусад ангиудтай холбоог илэрхийлнэ. Юмсыг тодорхойлох үгсийг хэрхэн ялгадгаас үл хамаарч заалт нь уг юмын холбогдох анги ба  төрөл ангиудыг адилтган тодорхойлоход зориулсан түгээмэл хэлийг төлөөлнө.
Номын сангууд номын сангийн ангилалын эмх журамтай бүтэц дагуу өөрийн фондыг байнга зохион байгуулна. Баримт бүрт хадгалалтын шифр олгоно /тавиурын шифр/. Баримт хадгалалтын шифр нь номын тэмдэг буюу баримтын ангийг ялгах нэмэлт зарим нэг бусад  хэрэглүүр бүхий заагдсан ангийн Дьюгийн заалтаас тогтоно. Баримтын хадгалалтын шифр нь хосгүй ижилгэсэн код бөгөөд тэр нь фондыг шалгах ба ном олголтын хяналтын үед номын сангийн бичилтийн тэмдэглэгээ ба тавиурын хаяг болон ашиглагдана.
1.    Техникийн шинжлэх ухааны номыг ангилах арга (ДАА)
600     Техник  /Хавсарга шинжлэх ухаан/
610     Анагаах ухаан Анагаах
620     Техник ба холимог салбарууд
630     Хөдөө аж ахуй ба төстэй салбарууд
640     Гэрийн аж ахуй ба гэр ахуй
650     Удирдлага ба туслах үйлчилгээ
660     Химийн үйлдвэр
670     Үйлдвэрлэл
680     Тусгай зориулалтын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
690     Барилга

зэрэг салбарууд багтана. 
604.2 Техникийн зураг зүйн номыг ангилахдаа туслах таблиц 1-н 0221 заалтыг ашиглан тусгай зүйлийн графикийн хар зургийг уг зүйлд үзнэ. Жнь: Газрын зургийг зурах 526.0221, Электроникт төсөл зургийг бэлтгэх  621.3810221-д ангилна.

Анагаах ухааны номыг тивээр болон улс орон газар нутгаар өгөх тайлбар үндсэн индекс 614.42, 3-9 дүгээр тэмдэглэлээр тусгай таблиц 2-той нэгтгэнэ. Жнь: АНУ дахь өвчлөл 614.4273, АНУ-ын эм зүйн лавлах 615.1373 гэх мэт
614.42- өвчлөлт /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
-73-АНУ /туслах таблиц 2/
615.13- эм зүйн лавлах /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
-73-АНУ /туслах таблиц 2/
624     Иргэний барилгын байгуулалт
Барилгын техникийг энд ангилна. Цэргийн барилгын инженерийг 623.0479-д ангилна. Иргэний барилгын тусгай төрлийг уг салбарт ангилна Жнь: Барилга бүтээц 690-д
Газар зүйн тайлбар үндсэн индекц 624.151 7-д тусгай таблиц 2-н 1-9 заалтыг нийлүүлнэ. Жнь: Японы хөрсний судалгаа 624.151 752
624.151 7- Газар зүйн тайлбар  /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
-52- Япон /туслах таблиц 2/
692 Барилгын бэлтгэл ажлууд
692.5 Хөдөлмөр, материал цаг зарцуулалтын үнэлгээ Тус таблиц 1-н 0299 заалтыг ашиглан барилгын тусгай зүйлийн тооцоог нийлүүлнэ. Жнь: агаар сэлгэлтийн үнэлгээ 697.930299
697.93- агаар солилцоо /Үндсэн анги-ангиллын жагсаалт/
-0299- /туслах таблиц 2/
Нийцүүлэх таблиц
06 Эмчилгээ
Мэс засал гэдэг утгаар хязгаарлагдсан индекст 06 заалтыг ашиглахгүйн учир нь мэс засал бол уул нь эмчилгээ юм. Мэс заслын индекст 06 заалтыг нийцүүлэхдээ бие эмчилгээний зарим төрөл зүйлүүд буюу яаралтай мэс засалд бэлтгэхэд ашигладаг, эсвэл түүний дараах сэргээлтэд хэрэглэдэг эсвэл яаралтай мэс заслаар хязгаарлаагүй мэс заслын салбарт ашигладаг хэлбэрүүд, Жнь: түлэнхийг эмчлэхэд хэрэглэгдэг эмийн эмчилгээг 617.11061-д авах жишээтэй. Заалт 06-г мэс заслаар хязгаарлаагүй индексийн дор чөлөөтэй тавина. Жнь: нүдний эмчилгээг 617.706-д ангилна.
Салбар дундын индексүүд
Зөвхөн хөдөө аж ахуйн практикт мэдэгдэж буюу гэр аж ахуйн ургамал амьтаны аймгийг бүхэлд нь салбар дундын баримт бичгүүдэд 579-590 индексүүдийг ашигладаг, харин зөвхөн хөдөө аж ахуйн практикт мэдэгдэж буюу гэр аж ахуйн амьтаны ба ургамлын аймагт үл хамаардаг. Байгальд мэдэгдээгүй төрлүүдийг хэлэлцэхэд салбар дундын индекс нь хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй хамаарагдах юм.
Онгон байгаль үржиж буй төрлүүдийг Жнь: мөөг, мод, загас гэх мэт салбар дундын индекс 579-590-д ихэвчлэн хамааруулдаг.  Хэрвээ төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадагаас хамаарч тус төрөл мэдэгдээгүй бол, жишээ нь зүсмэл материалын бүрээс 674.144 /583.96 биш/. Онгон байгаль дээрх төрлүүдийг хайх материалуудын баримт бичгийг ангилахдаа ямар зориулалтаар үржүүлэхээс нь шалтгаалан 630-д ангилна. Жишээ нь: зэрлэг газар ургасан цэцгийг олох, тарих 635.9676-д /582.13 биш/ цөөрмийн загасыг хаанаас олох яаж үржүүлэх 639.34 /597 биш/.
Хүнсний бүтээгдэхүүнд  зориулсан салбаруудын индåксүүдийг  хүндрүүлэх хүчин зүйл нь 641.3 юм. Иймд хүнсний бүтээгдэхүүнд ашиглагдаж буй хүнсний үнэт төрлийг ашиглах баримт бичгүүд нь 579-590 эсвэл 630-д ангилахгүй.
Эргэлзсэн тохиолдолд 600 ангийн индексийн 579-590 индекстэй мөн 630-д, харин 641.3 ангилахгүй.
2.    Техникийн шинжлэх ухааны номыг ангилах арга (НСНЗА)
НАА-ын үндсэн зорилго нь ном хэвлэлийн агуулгыг нээж өгөх, мэдлэгийн тогтолцоог шинжлэх ухааны үндэстэй нийцүүлэн гарган өгч, үүгээрээ уншигчдад номын сангийн фондыг ашиглахад нь хялбар болгож хөнгөвчлөхөд оршино.
Номын сан номзүйн ангиллаар ном ангилахад юуны өмнө анхдагч шинж чанар болсон агуулгыг харгалзана. 2 агуулга нэг номонд тусгагдсан байвал аль давамгай тусгагдсан агуулгаар, эсвэл чухал гэж үзсэн агуулгаар нь ангилна.
Номын сан номзүйн ангилал нь шинжлэх ухааны 7 үндсэн хэсэгт хуваадаг.
НАА-ын таблицууд хэд хэдэн төрлийн таблицаас бүрдэнэ. Үүнд: үндсэн, ерөнхий, нутаг дэвсгэрийн ба тусгай үлгэрчилсэн хуваарийн таблицууд багтана. Эдгээрийн зохицолдолгоог дэлгэрэнгүй таблицууд нийцүүлнэ.
Òåõíèêèéí  íîìûã  àíãèëàõàä  òåõíèê, ýäèéí  çàñãèéí  ýíý 2  àíãè  õîîðîíäîî  íÿãò  õîëáîîòîé. ¯éëäâýðëýëèéí àñóóäàë  íü  ýäèéí  çàñãèéí  àñóóäàëòàé  ãîëäóó  õàìò  îðñîí  áàéäàã. Èéìýýñ ýäèéí  çàñàã, òåõíèêèéí  àñóóäëûí  àëü  íü  äàâàìãàéëæ, èë¿¿  à÷  õîëáîãäîëòîé  áàéíà  âý  ãýäýã  òàëààñ  íü  õàðàõ  õýðýãòýé.
3.    Техник. Техникийн шинжлэх ухаан
Үндсэн хуваарилал
30        Техник ба техникийн шинжлэх ухаан
31        Эрчим хүч
32        Радио электроник
33        Уул уурхайн ажил
34        Төмөрлөгийн технологи. Машины үйлдвэрлэл. Багаж хэрэгслийн үйлдвэрлэл
35        Химийн технологи. Химийн үйлдвэрлэл
36        Хүнсний үйлдвэрлэл
37        Мод бэлтгэлийн технолошги. Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл. Хэвлэлийн үйлдвэрлэл. Гэрэл зураг, кино техник
38        Барилгын үйлдвэр
39        Тээвэр
Техникийн ангилал дахь материалыг нарийвчлан ангилахад тусгай үлгэрчилсэн хуваарийн таблиц 1
-1 онолын үндэслэл
-2 бүтээгдэхүүний төсөлжүүлэлт
-3 түүхий эд. Материалууд. Материал судлал
-4 үйлдвэрийн газар
-5 тоног төхөөрөмж
-5-05 тоноглолын автоматжуулалт
-6 үйлдвэрлэлийн явцыг зохион байгуулах
-7 техникийн хяналт шалгалт
-9 бүтээгдэхүүн. Бараа судлал
Машин аппарат, хэрэгсэл, тоног төхөөрөмж ба барилга байгууламжийн тухай бусад материал нарийчвлан ангилахад зориулсан тусгай үлгэрчилсэн хуваарийн таблиц 2
-01 Онол. Судалгаа
-02 Төсөлжүүлэлт
-03 Материал
-04 Жижиг хэрэгсэл, зангилаа, системүүд
-05 Автоматжуулалт
-06 Үйлдвэрлэлийн технологи. Барилгын технологи
-07 Туршилт
-08 Монтаж, засвар, ашиглалт
-09 Шинэчлэн тоноглох ба загвар зохиох
“Техник. Техникийн шинжлэх ухаан” ангийн үлгэрчилсэн хуваарийг нарийвчлан тодотгохдоо тусгай үлгэрчилсэн хуваарийн хоёр таблицтай тохиолдолд одтой заалтын ард уг таблицийн дугаарыг тодотгон зааж өгнө. 
Жнь: Машины жижиг хэрэгсэл 34.44;-04*3,2
Үүнд: 34.44 – үндсэн таблицийн заалт
-04- тусгай үлгэрчилсэн хуваарийн заалт
*3 – тусгай үлгэрчилсэн хуваарь байгаа ангийн заалт
,2 – таблицийн дугаарыг тус тус заана.
Хэрэв уг хэлхээст үндсэн таблицийн заалтгүйгээр зөвхөн харьяалагдах үлгэрчилсэн хуваарийн таблицийг тодотгож өгсөн байвал, уг заалт нь заавал үндсэн ангийн заалтын ард тусгагдана.
Үлгэрчилсэн хуваарийн таблиц ашиглах нь:
30в6 –Техникийн загвар зохион бүтээх
30г- Техникийн түүх
30л6 – Техникийн музей, үзэсгэлэн
30н- Техникийн аюулгүй байдал
30у- Техникийн салбар дахь дүрслэл ба оновчтой санал. Патентын ажил
30ф- Техникийн мэдээлэл
30ц- Стандартчилал, нормчлол тогтоох, техникийн нөхцлийг бүрдүүлэх

Monday, April 25, 2011

Өөрийн нөөцийг шивэх Даалгавар






Өмнөх үг
Ямар ч барилга байгууламжийг зураг төслийн дагуу барьж босгоход  Ажил гүйцэтгэх төсөл /АГТ/, харин тухайн обьектийн даацын гол бүтээцийг барих эсвэл нарийн түвэгтэй технологи бүхий иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэхэд Технологийн карт /ТГ/ зохиож байхыг “БНбД 12.01.2009. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” –аар баталгаажуулсан байна.
Барилгын инженер, Архитектурын сургуулийн сургалтын хөтөлбөрт иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн мэргэжлээр судладаг “Барилгын процессын технологи” хичээлээр “3000х500м. Талбайтай газар тэгшлэх ба “Зоорийн нүх ба шуудуу ухах ажлын технологийн карт” боловсруулсан.
Харин “Барилга угсралтын технологи-2” хичээлээр тусгай төрлийн барилгын /резервуар угсрах, цутгах, ТV ба радио цамхаг барих, хол алгасалт бүтээц барих, купол ба оболочек, свод барих, вантан хучилт угсрах, өндөр /75-аас дээш/ ба тэнгэр баганадмал барилга барих гүүр ба тоннель барих гэх мэт/ гол бүтээцийг барих ажлын ТК зохиох болдог.
Эдгээр хичээлийг судлан ТК-ыг боловсруулсны дараа “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт-1” ба “Барилгын  үйлдвэрлэлийн зохион байгуулалт-2”  хичээлийг үзэх болно. Эдгээр хичээлээр ямар нэгэн объектийн АГТ боловсруулах ёстой. АГТ ба ТК, ямар бүтэцтэй байх ёстойг БНбД 12.01.09. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт нормд тодорхой заасан бий.



Технологийн картын бүтэц, агуулга
ТК –нь тайлбар тооцоо ба зураглалын хэсгээс бүрдэнэ. [1,2,3,4]
А. Цутгамал төмөр бетон барилгын даацын бүтээцийг барих ажлын ТК-ын тайлбар тооцоо  дараахь бүтэцтэй байна.
1.    Технологийн картын зориулалт, хэрэглэх хүрээ
2.    Ажлын хэмжээ бодох
3.    Ажлын хөдөлмөр зарцуулалтыг тооцох
4.    Ажил гүйцэтгэх аргыг сонгох
5.    Объектийн өргүүрийг техник эдийн-засгийн үзүүлэлтээр нь сонгох тооцоо
6.    Ажилд шаардагдах машн, тоноглол ба гар багажийн хэрэгцээг тодорхойлох
7.    Ажилд шаардагдах материал, эдлэхүүн ба түүхий эдийн  хэрэгцээг тодорхойлох
7,1 Арматурын хэрэгцээг тодорхойлох
7,2 Хэв ба түүний дагалт материалын хэмжээг тодорхойлох
8.    Ажлын график боловсруулах
9.    Ажлын чанарын хяналт
10. Ажлын аюулгүй ажиллагааны дүрэм
11. ТК-ын техник эдийн засгийн үзүүлэлт
Б. Технологийн картын зураглал
Төмөр бетон бүтээцийг цутгах технологийн схемүүд зурахыг зураглалын хэсэг гэж нэрлэж байна. Зураглалыг 1...3 ватман цаасан /А1 формат/ дээр багтааж зурвал маш ойлгомжтой болох бөгөөд ангийн төслийн хүрээнд ганц ватманд багтаахыг зөвшөөрнө. Харин дипломын төсөлд 3 ватманд багтааж зурах шаардлагатай. Жишээ нь: нэг ватманд бетон цутгахтай холбогдох технологи, нөгөөд нь хэв барихыг, харин гурав дахьд нь арматур зангидах технологийг гаргаж харуулбал зохимжтой байдаг юм. Энэ гурван ватманы аль нэгд нь ажлын графикийг /шугаман ба циклограмм/ багтаах хэрэгтэй. Зурах технологийн схемүүдийг үгээр нэрлэе. Үүнд:



1-р багц ажил /бетоны/ буюу 1-р ватманд:
·         Бетон хольц цутгах технологийн схем /барилгыг бүх талбайгаар нь харуулсан схем байх бөгөөд барилгын талбайн зохион байгуулалтын зурагтай төстэй байна/ түүний дагуу болон хөндлөн огтлол; /объектийн зарим хэсэг, блок, хуваарь дээр суухь цутгаж буй, заримд нь багана, зарим хэсэгт ригель ба хучилт цутгаж байгаа байдлаар зурна. Мөн өргүүрийн үйлчлэлийн хүрээг харуулж энэ үйлчлэлийн хүрээнд байрлах бетон хольц авах талбай, эсвэл бетон хольц бэлтгэх цех тасгийн байрлал, хольцыг ажлын байранд хүргэх тоног төхөөрөмжийн байрлал /насос гэх мэт/ хэв хураах талбай зэргийг дүрсэлж харуулбал зохино.
·         Баганын суурь, багана, ригель, прогон болон хавтан, хана цутгах технологийн схемийг ажлын байрны зохион байгуулалтын хэлбэрээр масштабыг нь тохируулж /план ба разрез байдлаар/ зурах
·         Бетон хольц хүлээж авах түүнийг төслийн байранд хүргэх технологийн схем /бадья, бункер, насос, желоб, воронк г.м/
·         Бетон хольцыг хэвэнд нь нягтруулах технологийн схем /гүний ба гадаргын доргиур тавих г.м/
·         Бетон хольцыг арчилах технологийн схем /халаах, дулаалах, чийгтэй арчилгаа хийх г.м/
·         Ажлын график /эдлэхүүн бүрээр нь нэрлэж давхар ба хэсгээр нь ялгаж гаргах г.м/
·         Технологийн онцгой тайлбар бичиг ба аюулгүй ажиллагааны дүрэм

2-р багц ажил /хэвний/ буюу 2-р ватманд:
·         Хэв барих технологийн схемийг барилгын бүх талбайн хэмжээнд харуулах, түүний дагуу болон хөндлөн огтлол, /энэ схем дээр өргүүрийн үйлчлэлийн хүрээг зааж уг хүрээнд хэв хураах хэвэнд үйлчилгээ хийх газар мэтийг харуулна.  Мөн л барилгын зарим хэсэг, хуваарь, блок дээр суурийн хэв, заримд нь баганы, зарим дээр нь ригель ба хучилтын хэв угсарсан байдалтай харагдаж байх хэрэгтэй. Ажлын байранд босгох шат ба ванданг ч үзүүлбэл зохино.
·         Суурь, багана, ригель, прогон ба хавтан, ханын хэвний тодорхойлолт /хүснэгт маягаар/
·           Суурь, багана, ригель, прогон ба хучилтын хавтан, ханын хавтангийн хэвийг барих /босгох/ технологийн схем буюу ажлын зураг /хэвийг тогтоох, боох, хавчих, тулах схемүүд г.м/
·         Хэвийг хураах ба ачих технологийн схем
·         Суурь, багана, хана, ригель, прогон ба хучилтын хавтангийн хэв босгох /угсрах/ ажлын байрны зохион байгуулалтын схем /план ба разрез байдлаар, тохирох масштабаар/
·         Хэвийг задлах технологийн дараалал бүхий схем, тайлбар
·         Хэв бэлтгэх цех тасгийн зохион байгуулалт
·         Хэвний геометрийн хэмжээ ба геодезийн байрлал, хүлцэх алдааны хүснэгт
·         Технологийн онцгой тайлбар ба аюулгүй ажиллагааны дүрэм
3-р багц ажил /арматурын/ буюу 3-р ватманд:
·         Арматур зангидах технологийн схемийг барилгын бүх талбайн хэмжээгээр харуулах, түүний дагуу ба хөндлөн огтлол, барилгын тэнхлэгийг тодоррой заах ба талбайн хувьд хэсэг ба хуваарь болгосныг харуулна. Зарим хэсэгт суурийн, зарим хэсэгт багана буюу ригель ба хучилтын арматур зангидаж угсарч байгаа байдлаар зурахдаа эдлэхүүн бүрт нэр өгч үсгэн ба тоон тэмдэглэгээ /Б1 ба Б2 баганы эзлэхүүнт каркас г.м/-ээр нь зааж өгнө. Түүнээс гадна обьектийн өргүүрийн үйчлэл ба үйлчлэлийн хүрээнд хураасан арматурын агуулах, цех, тасаг, зөөврийн ба суурин тоног хэрэгслийн /матах, таслах, хүчитгэх г.м/ байр, үйлдвэрлэлд ашиглах цахилгааны шугамын байрлал мэтийг ч энэ схемд тусгаж харуулбал зохино.
·           Суурь, багана, хана, ригель, прогон ба хучилтын хавтангийн арматур босгох /зангидах/ технологийн схем буюу ажлын зураг арматурын түүвэр
·         Арматурыг таслах, матах, нугалах, холбох гагнах ажлын технологийн схем ба тайлбар /арматурын цех тасгийн зохион байгуулалт/
·         Арматурыг хураах ба зөөх технологийн схем
Тайлбар: Энэ гурван багцыг тус тусад нь нэг нэг ватманд /А1/ багтаан зурсан ч болно. Оюутан өөрөө хүссэнээр эсвэд багшийн зөвлөснөөр хоёр багц эсвэл гурван багцаас оролцуулаад нэг ватман гаргаж болох билээ. Харин барилга дээр бол онцгой чухал процесс, ажилбарын технологийг тодруулахыг эрхэмлэдэг юм. Зураглалын хэсэг нь дан ганц зураг схемээс бүрднэ гэж ойлгож болохгүй. Зураг хоорондуур нь, бригад салааны бүтэц, материалын түүвэр, технологийн заавар, хүлцэх алдаа, хөдөлмөрийн процессын график, аюулгүй ажиллагааны дүрэм мэтийг оруулах хэрэгтэй.
ТК-ын бүтэц, агуулгад ашиглах ном
1.    БНбД 12.01.09. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт. УБ., 2009
2.    Гэрэлхүү Ж. Дипломын төслийн аргачилсан заавар УБ., 1977, 1991, 2000, 2005
3.    Гэрэлхүү Ж.  Барилгын процессын технологи хичээлийн ангийн төслийн заавар УБ., 1977,1988,2004
4.    Гэрэлхүү Ж.  Барилга угсралтын технологи-1 хичээлийн ангийн төслийн заавар УБ., 1976,1988,2000
5.     Гэрэлхүү Ж.  Барилгад технологийн карт зохиох заавар УБ., 2000,2009
6.     Гэрэлхүү Ж.  Барилгын процессын технологи УБ., 2009
Технологийн картын зураглалын хэсэгт ашиглах ном
Энэхүү зааврын 6-р бүлэгт ашиглах номын жагсаалтад буй бүх номонд Цутгамал бетон, төмөр бетоны ажлын технологийн схемүүд ба машин, тоног төхөөрөмж, гар багажийн зураг байгаа. Тэнд заасан 13 номон дээр нэмээд дараах номыг олж үзэхийг зөвлөе. Үүнд:
-       Коротеев Д.В Справочник мастера стройтеля М., 1989
-       Атаев А.А и др. Технология строительного производства М., 1983
-       Данилов Н.Н и др. Технология строительного производства  М., 1988
-       Дикман Л.Г  Организация  строительного производства  М., 2002,2007
-       Жаалхүү Я. Барилгын үйлдвэрлэлийн технологи УБ., 1969
-       Литвинов О.О   Технология строительного производства  М., 1983

Технологийн карт боловсруулах заавар
1.    Технологийн зориулалт, хэрэглэх хүрээ
Уг ТК-ыг ямар объектийн ямар процессыг хамруулан боловсруулсныг товч бичнэ.
Жишээ нь: объектийн нэр: Орон сууцны 48 айлын цутгамал 3 давхар каркастай барилга
Технологийн картын нэр: Суурийн ажлын ТК
Зориулалт: Газрын гадаргаас-2,0м-ын гүнд хөрсний устай шаварлаг хөрсөнд цутгамал төмөр бетон баганын суурийг ±0,00 төвшинд хүртэл барих ажлыг хамруулна. ТК-ын хэрэгжих хугацаа нь 4-р сарын 1-нээс 4-р сарын 18.
Хэрэглэх хүрээ: Хайрга ба бул чулуун дүүргэгчтэй шаварлаг хөрсөнд хөрсний ус -2,0м-т байхад дараахь процессуудыг гүйцэтгэх технологи ба зохион байгуулалтыг хамруулсан болно.
Үүнд:
-       Баганын суурь ба зоорийн цутгамал хана, ±0,00 төвшний бүс ригель, цутгамал хучилтад жижиг самбарт угсармал хэв барих
-       Баганын суурь, зоорийн цутгамал хана ба ±0,00 төвшний бүс ригельд арматур зангидах
-       Суурь ба зоорийн хана, бүс ригелийг В30 ангийн бетон хольцоор цутгах
-       Суурь ба зоорийн хана, бүс ригелийг цутгасан хэвийг буулгаж авах,
-       Зоорь ба зоорийн ханыг наамал ус тусгаарлагчаар хамгаалах
-       Зоорийн нүхийг буцааж булах зэрэг болно.
Сая бид энэ объектийн зөвхөн ±0,00 төвшний даацын бүтээцийг цутгах ажлыг авч үзлээ. ±0,00 төвшингөөс дээш каркас цутгах ажлаар бас нэг ТК зохиож болох билээ. Энэ объектийн хашилга хана ба хамар хана барихаар бас нэг ТК  зохиож болно.
2.    Ажлын хэмжээ бодох тооцоо
Ажлын хэмжээг БД8181.101.01. Барилгын ажлын тоо хэмжээ, бодох аргачилсан заавар”-ын дагуу бодно. Ажлын нэр төрөл нь “БНбД83.20а.03.Барилга, засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм”-д бичсэн томьёололоор байвал зохино. Ажлын графикийг баганан суурь, зоорийн цутгамал хана, бүс ригель ба цутгамал хучилт гэх мэтчилэн ялгаж байгуулах тул ажлын хэмжээг түүнд тохируулж дээр дурьдсан нэрээр ялгаж өгөх хэрэгтэй. Жишээ нь: хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг нормд багана цутгах,ригель цутгах гэсэн нэрээр байхгүй ч бид ажлынх нь хэмжээг дээр дурьдсанаар эдлэхүүн ба бүтээц бүрээр нь ялгаж бодвол эцэстээ бидний байгуулсан график ойлгомжтой болох юм. Бас ажлынх нь хэмжээг хэсэг ба хуваарь, давхар давхраар нь салгаж бодоод графикт тийнхүү тусгавал сайн. Өөрөөр хэлбэл графикт ажлыг багана, ригель мэтчилэн нэрлээд бас давхар давхраар нь ялгаж харагдуулна гэсэн үг юм.
      Ажлбн хэмжээг хүснэгтлэж бичихийг бид мэдэх билээ. Ажлын хэмжээний хүснэгтийг тусад нь хийхгүйгээр {3} ба {4} –р номын 4 буюу 3-р хүснэгтэнд хамтатган хийж ч болно.
Ажлын хэмжээ бодох тооцоонд ашиглах ном
1.     БД8181.101.01. Барилгын ажлын тоо хэмжээ, бодох аргачилсан заавар
2.    БНбД 83,20а.03. Барилга, засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм
3.    “БПТ”-хичээлийн ангийн төслийн заавар. Сэдэв: Барилгын газар шорооны ажил. УБ., 1977,1988,2004
4.    “БУТ-1” хичээлийн ангийн төслийн заавар. Сэдэв: Барилгын бүтээц эдлэлийг угсрах технологи. УБ., 1976,1988,2000

3.    Ажлын хөдөлмөр зарцуулалтыг бодох
Ажлын нэр ба хэмжээг хөдөлмөр зарцуулалтын хүснэгтэд жагсааж бичнэ. Гэхдээ ажлын хэмжээг бодох-хэмээх өмнөх бүлэгт зааснаар цутгах эдлэхүүнүүдийг тус тусад нь ялган нэрлэж /суурь, багана, ригель г.м/ улмаар хэсэг ба давхраар нв болгож өгөх нь зүйтэй. Үүний дараа “Барилга, засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгдсэн жишиг норм /БНбД83-1-06. Барилгын талбайн зөөх, ачих буулгах ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм, БНбД83-3а-06. Өргийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм, БНбД83-46-06. Бетон төмөр бетоны ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм/-ыг ашиглан хөдөлмөр зарцуулалтын калькуляци зохионо.
БНбД 83-ыг үйлдвэрлэлийн хөдөлмөрийн норм гэж нэрлэн АГТ өа ТК боловсруулахад ашиглахаар “БНбД 12,01,09 Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт”-д заасан. Харин “БНбД 83” олдоц муутай байгаа тул зөвхөн оюутнууд сургалтын хүрээнд “БНбД 81. Төсвийн хөдөлмөр зарцуулалтын норм”-ыг ашиглан АГТ ба ТК-ын график боловсруулж болох талтай.